Герман дахь анхны монгол улстөрч эмэгтэй Н.Солонго номын нээлтээ хийлээ
2023/05/09
Монгол-Германы "Дипломат харилцааны 50 жилийн ойг " угтан "ХУВЬ ЗАЯАНЫ ТҮҮХЭН ЖИМ " 1926 - 1930 онд Герман, Францыг зорьсон анхны Монгол сурагчид номын нээлт 2023 оны 05-р сарын 05-нд Герман дахь Монголын ЭСЯ-нд боллоо.
Энэхүү номыг Герман дахь улстөрч Н.Солонго эмхэтгэн гаргасан бөгөөд Герман Монголын дипломат харилцааны 50 жилийн ойг угтан хайрт аав Дагвын Нацагдоржийнхоо гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.
Н.Солонго нь ЦСҮнамын Гадаад бодлого Аюулгүй байдлын зөвлөлийн Дүүргийн орлогч даргаар болон Бавари мужийн төлөөлөгчөөр ажилладаг билээ.
ХХ - р зууны сэхээтнүүд, Герман, Франц улсыг анх 1926 онд зорьсон ба тэдний хувь заяа хэрхэн шийдэгдсэн талаар, яаж хэлмэгдсэн, 35 сурагчид алтан ургийн үр удам байсан эсэх? 1926 оны олонд дэлгэгдээгүй өдрийн тэмдэглэлд юу бичсэн, Монгол эх орны хөгжил дэвшилд ямар өөрчлөлт авчирсан талаар тус номонд бичжээ.
Номын нээлтийн үеэр Н.Солонго сэтгэгдэлээ бичихдээ, " Хувь заяаны түүхэн жим " номын нээлтэнд болон 39 насны минь төрсөн өдрийн баярт хол, ойроос зорьж хүрэлцэн ирсэн бүх сайхан зочид, хайртай хань, дотны найзууд, МЗХ Германы салбар зөвлөлийн дүү нартаа, уран бүтээлчдэд, эрхэм хүмүүстээ, Элчин сайд доктор Б.Мандахбилэг болон ЭСЯамны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Санаа сайн бол заяа сайн. Нар саранд ивээгдсэн, ижий аавын охин, намайг хайрлаж, хүндэлдэг, үргэлж тусалж, түшдэг сайхан сэтгэлт Монголчууддаа гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БАЯРЛАЛАА