Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгохоор тохижилтын ажил хийж байгаа юм байна.

Энэ талаар УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсээс "Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох УИХ-ын тогтоол гарсан. Энэ дагуу өнгөрсөн жилээс тохижилтын ажил эхэлсэн юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий загварыг өөрчлөхгүй.

Явган хүний зам тавих, гэрэлтүүлгийг засах, иргэд суух сандал, хогийн сав, ус цэвэршүүлэх цорго бүхий систем тавих ажлууд хийгдэж байна. Цэвэршүүлсэн усны систем тавьснаар иргэд ус уух боломжтой.

Тохижилтын ажил дуусаад зургаадугаар сарын 1-нээс нээлттэй болгохоор төлөвлөж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.