АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас 22 настай эмэгтэй унаж амиа алдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяраас тодруулахад "Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гэхдээ прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй учир одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн ярилаа.