Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий Сайд байхдаа буюу 2019 онд соёлын салбарын гурван том бүтээн байгуулалтыг төлөвлөсөн.

Түүний нэг болох "Чингис хаан" музейг цар тахлын дундуур зүтгүүлэн байж дуусгасан. Хэл ам, хэрүүл шуугиан, улс төржилт, атаархал эсэргүүцэлтийн дундуур сөрж боссон их хааны энэ музей өнөөдөр гадаад дотоодын үзэгчдэд Монгол улсын нүүр тахлах байгууламж болж чадсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн дараагийн том бүтээн байгуулалт болох Үндэсний Урлагийн Их Театр удахгүй сүндэрлэж эхлэх нь ээ. БНХАУ-ын зуун хувийн хандив буцалтгүй тусламжаар босох уг театр ажлаа эхэлж байна. Өнгөрсөн 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид айлчлахдаа уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.

У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй гурав дахь соёлын том байгууламж бол Байгалийн түүхийн музей.  Тус музейг хотын төвөөс 1.8 километрт буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон. Музейн нийт хамрах талбай 74,000 метр квадрат бөгөөд хуучны Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбайтай. Нийт 250 мянган машины зогсоолтой байх юм. Монголчууд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярьж, зорьж байна.

Тэгвэл У.Хүрэлсүхийн санаачлан зүтгүүлж барьж босгож байгаа дээрх гол гурван байгууламж түүх соёлын мөн ч олон жуулчны үзэх Монгол улсыг сурталчлах төвүүд болж үлдэнэ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН БУЮУ СПОРТЫН БАЙГУУЛАМЖУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг зарлаж энэ хүрээнд спорт цогцолборын барилга байгууламжийг барьж босгох ажлуудыг хөөцөлдөж эхнээсээ хэрэгжиж эхлээд явж байна. Үүний гол том хоёр байгууламжийн иж бүрэн тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтыг өмнөд хөршид айлчлахдаа шийдвэрлээд ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Дагалдах байгууламжийн дараагийн ажил болох 20,4 сая ам.долларын төсөвт өртөгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилгын ажлыг хоёр талын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр болсон. Уг спорт цогцолбор нь нийтдээ 19,567 м2 талбай бүхий зоорьтой 7 давхар барилга бөгөөд зочид буудал, 200м тойрог бүхий манеж, гадна талдаа 400м гаран зам, 200 ортой тамирчдын байрлах байр, 150 хүн зэрэг хооллох хоолны газар, хурлын танхим, заалны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах спорт заал, фитнес заал, жүдо бөх, хүндийн өргөлт, таеквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонход бөмбөг, буудлага зэрэг спортын 10 төрөлд зэрэг хичээллэх боломжтой бэлтгэлийн заалтай олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий цогцолбор байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд залуучуудын спорт сургалтын төв. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд спортоор хичээллэх дэлхийд 10-т орох спорт цогцолбор удахгүй Улаанбаатарт босно.

Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг ирэх сард бүрэн гарна. Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган м.кв талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь 19 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулах нийтийн биеийн тамирын иж бүрэн төв баригдаж эхэлнэ. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг санаачлан дэвшүүлж түүндээ хүргэх бодит спорт, эрүүл мэндийн байгууламж. Мэргэжлийн тоног төхөөрөмжтэй томоохон спорт төвүүдийг бий болгох ажлаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шийдвэрлэсээр байна. 

О.Түвшиндэмбэрэл