Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа эцэг эхчүүдийг дуудаж, дарамталдаг" гэсэн өргөдлүүд над дээр ирж байв. Түүнийг нь би өчигдөр О.Сийлэгмаад бүгдийг нь хэлсэн.

Хариуд тэрбээр "Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүүхдүүдтэй биш, эцэг эхтэй харьцах тохиолдол гардаг учир тийм асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, зарим үед ажлын компьютер дээрээс файл хуулж аваад гэртээ очоод ажилладаг байсан. Ингэхдээ ямар файлыг хэзээ хуулж авсан нь систем дээр тэмдэглэгддэг. Мөн намайг ажлаас гарахаас өмнө ажлын компьютерын нууц үгийг солих гэсэн оролдлогууд гарч байсан" гэсэн юм. 

Үүний дагуу О.Сийлэгмаатай хамт ажиллаж байсан Боловсролын зээлийн сангийн дарга асан Ж.Ариунболд болон одоогийн удирдлага Д.Гарди нартай уулзаж, ийм асуудал гарсан эсэхийг тодруулахыг үүрэг болгосон. 

Энэ хүрээнд тус сангийн IT хариуцсан хэлтсийн дарга нь өчигдөр надад мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэлд "О.Сийлэгмаагийн харьцаж байсан серверийн талаар дурдаад, төв сервер дээр ямар нэг мэдээлэл устсан, алга болсон зүйл байхгүй" гэдгийг бичсэн байна. 

Тийм учраас мэдээллийг санаатайгаар устгасан зүйл байхгүй гэдгийг хэлье" хэмээсэн юм.