Зургаадугаар сарын 1-нд 335 хүүхэд төөрчээ
2023/06/02
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр 335 хүүхэд төөрчээ.
Тодруулбал, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллажээ.
Алба хаагчид 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдөр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгсөн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.