Л.Гантөмөр: МАН-ынхан сэтгэлийн хөөрлөөр төр удирдаж байна
2023/06/05
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Ардчилсан намаас зохион байгуулж буй “Гишүүдээ сонсьё” аян Дорноговь аймгийн Сайншанд хотод болов. Энэ удаагийн аянд Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон бусад төлөөллүүд оролцож байна.
Аяны хүрээнд Ардчилсан намаас авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг танилцуулахаас гадна гишүүд дэмжигчдийнхээ улс төрийн идэвх оролцоог сэргээх, ардчиллыг бэхжүүлэхэд тустай тэдний үнэ цэнтэй, ажил хэрэгч саналуудыг багцлан өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаар зорьж байгаа юм.
“Эрх баригчид сэтгэлийн хөөрлөөр төр удирдаж байна хэмээн Ардчилсан намын дарга уулзалтынхаа эхэнд онцлон хэллээ. Тэрээр цааш хэлэхдээ “Өнөөдрийн эрх баригчид, өнөөдрийн төр засагт боддог, ойлгодог талбар алга” гэж шүүмжиллээ.
АН-ын “Гишүүдээ сонсьё” аян арав дахь аймагтаа үргэлжилж байна.
хүннү · 2023/06/05
УУХҮЯ-ны дэд сайд асан Батнайрамдалыг шалгалтанд тэнцүүлэлгүй унагаад 2сарын дараа нөгөө унагсан хүнээ тэнцүүлсэн тушаал гаргаад БЗС-аас мөнгө “туучихсан” гэцгээх боллоо. Тушаал гаргасан сайд нь Л. Гантөмөр. Ямар ч байсан мөнгөнд нугасгүй дуртай хүн юм. Тэр талаараа яалтач үгүй “увс хүн” биш гээд хэлчихвий гэсэн шиг зан гаргасан байнаа.
Зочин · 2023/06/05
МАН ЧАМД ХАМААГҮЙ ӨРӨӨ ТӨЛ
Уншигч · 2023/06/05
Лу даргаас болж нам нь шалдаа буусан чи зүгээр БСЗээлээ төл бас тэглэсэнээ төлүүл өөрөө нэр цэвэр байж намаа аварна