Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гарч сураггүй болсон иргэдийг хайж байна
2023/06/05
Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гарч сураггүй болсон иргэдийг тус тус хайж байна.
Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр баг, “Хөх-Үзүүрийн шил гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 340 км, сумын төвөөс урд зүгт 43 км/-т 06.02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11:10 цагаас 21:50 цаг хүртэл “Хөх-Үзүүрийн шил”, Боомын-Өндөр, Хясааны-Ам, гэдэг газруудаар 8 км/-ын тойрогт зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга баг, “Угалзтийн голын цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 151 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Угалзтийн голын цоорхой”, “Мөсөн түрүүний-Эх” гэдэг газруудаар 7 км-ын тойрогт зохион байгуулж байна.