Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зарлан мэдээллийн дохио дуугарна
2023/06/08
Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт зохион байгуулагдана.
Дохио дуугарах үед иргэд барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөв.
Газар хөдлөлтийн үед цуглах цэгүүдийн жагсаалт:
Газрын зураг дээр харах:
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ
- Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
- Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
- Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.
Газар хөдлөлтийн үед түр цугларах цэгүүдийг bit.ly/3BGKG3z холбоосоор харах боломжтой.
ЗӨВЛӨМЖ