Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэх гэж байгаа юу?
2014/06/15
Өнгөрсөн жил Монгол банк өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилготой "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 4 их наяд төгрөгийг хэвлэж аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэсэн шүүмжлэл их гарсан. Хамгийн гол нь үнэ тогтворжоогүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өссөн гэж сөрөг хүчнийхэн мэдээлэх болсон. Өөр нэг анхаарал татсан асуудал байгаа нь Монгол банкнаас 4 их наяд төгрөг авсан аж ахуйн нэгжүүд мөнгөө буцааж төлсөн үү? гэдэг асуудал юм. Энэ асуудлыг шалгаж, ярьж байгаа газар алга. Анхнаасаа буцааж өгөхгүй гэсэн нөхцөлтэйгээр ийм их хэмжээний мөнгө өгч, авалцсан бол арай дэндсэн үйлдэл л дээ.
Энэ бүхнээс үүдсэн нэг тооцоог МАН-ынхан гаргаж тараах болсон. Тэдний тооцоогоор бол "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр тараасан 4 их наяд төгрөгийг 5 жилийн хугацаанд Монголын бүх иргэнд сар болгон 21.000 төгрөг хэлбэрээр өгч болох байсан гэнэ. Үнэн бол аймаар л харьцуулалт л даа. Ийм шүүмжлэл тасраагүй байхад өөр нэгэн мэдээлэл саарал ордноор тарж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө хэвлэхээр болсон гэсэн мэдээлэл эрчимтэй түгэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол төгрөгийг хэзээ, ямар хэмжээгээр хэвлэхийг Монгол банкны бодлогын зөвлөл шийдвэрлэдэг бололтой. Уг зөвлөл ойрын хугацаанд хуралдаж ийм шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хэвлэх мөнгийг юунд зарцуулах эсэх нь бас л эргэлзээтэй. Ийм байхад их хэмжээний мөнгө хэвлэх сураг гарах болсон нь сонин юм. Мөн энэ долоо хоногт УИХ-аар мөнгөний бодлогын асуудал орох гэж байгаа. Тиймээс мөнгөний бодлогын асуудлыг хэвлэхтэй зэрэгцээд ийм мэдээлэл тарж байгаа гэж өөр нэгэн эх сурвалж мэдээллээ.
Ямар ч гэсэн их хэмжээний мөнгө хэвлэх сураг гарч. Энэ нь мөнгөний бодлогыг УИХ-ын 76 хэлэлцэхээр болсон үетэй давхцав. Мэдээж валют өссөн, үнэ тогтворжуулах нэрээр тараасан мөнгө үр дүнгээ өгөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гаарсан гээд олон асуудал УИХ-ын гишүүдийг зовоож байгаа. Бас Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах санаачилга өрнөж эхэлсэн. Ийм үед мөнгөний бодлогыг хэлэлцэхээр болсон нь олон хүний анхаарлыг татаж байна.
Зочин · 2014/06/16
iirged · 2014/06/16
Oyu tolgoi sanhuugiin tailgaa tav .