Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны 2021-2022 онд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан тоон мэдээлэл дээр үндэслэн Монгол Улсын хүүхдийн хөдөлмөрийг устгахад гаргаж буй ахиц, дэвшлийн талаар хэлэлцэх бодлогын зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Уг судалгаа нь зөвхөн өрхөд суурилж хийгдсэн бөгөөд өрх үүсгээгүй, зорилтод бүлэгт хамаарч буй хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг болон гуйлга гуйж буй хүүхдүүдийн тоон мэдээлэл байхгүй аж.

Монгол Улсад хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. 

5-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 16.2 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Монгол Улсад 5-17 насны 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна. 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2,049 хүүхэд байна. 

Flourish logoA Flourish data visualization

 

Flourish logoA Flourish data visualization

 

Flourish logoA Flourish data visualization


ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ТОО 2002 ОНООС ХОЙШ ӨССӨӨР БАЙНА

Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 хувь байсан бол сүүлийн 10 жилд нэмэгдэж 2022 онд 16.2 хувь болжээ.

Flourish logoA Flourish data visualization


Бүх насны бүлэгт охидтой харьцуулахад хөвгүүд ихээр хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна.

Flourish logoA Flourish data visualization

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын 8.7-р зорилтын хүрээнд гишүүн орнууд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах амлалт авсан билээ. 

АЮУЛТАЙ АЖИЛ ЭРХЭЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ИХЭНХ НЬ ХӨДӨӨ АМЬДАРЧ БАЙНА 

Ажил эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь том мал, тэжээвэр амьтадтай харьцаж эсвэл өтөг, бууц, ялгадастай орчинд ажиллаж байсан тул аюултай ажил эрхлэлтэд тооцогджээ.

Хөдөлмөр эрхэлж буй болон аюултай ажил эрхэлдэг хүүхдүүдийн ихэнх нь хөдөө амьдарч байна. 

Flourish logoA Flourish data visualization


Аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн 29.1 хувь нь эмнэг сургах эсвэл хурдны морь унах, хурдны морь уяхад туслах үйл ажиллагаанд оролцдог бол дийлэнх буюу 37.9 хувь нь ачаа өргөж, зөөх, буулгах ажил хийж байна. 

Flourish logoA Flourish data visualization

5-17 насны хүүхдүүдийн 24.4 хувь нь эдийн засгийн үйл ажиллагаа буюу бусдын эсвэл өөрийнхөө хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хийж байна.