Давхардсан тоогоор 41,000 иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. 

Иймд НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.

Тодруулбал /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас  "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах, буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ  EBARIMT системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн  дотор гаргаж, баталгаажуулах ёстой юм байна.

Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын  урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхааруулав.

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дах  мэдээлэлтэй  тулган шалгадаг болсонтой холбогдуулан 41,000 иргэний мөнгө олгогдоогүй байна.