Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг. Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж нэр бүхий есөн банкыг ШӨХТГ-аас шүүхэд өгөөд байсан билээ.

Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, ШӨХТГ ялалт байгуулжээ. Тодруулбал шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл нэг хувь үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

 Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн нэг хувийг суутгах нь үндэслэлгүй гэжээ.  Шүүх хуралд өмгөөлөгчөөр Батхүү, Ялалт, Цэнгэл, Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн аж.