АН, МАН, МАХН-МҮАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцнэ
2014/06/15
Өнөөдөр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн хуралдаантай. Төрийн ордонд болдог бүлгийн хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэгт саналаа хүргүүлэх юм байна.
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
· Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдахаар тов гараад байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа