ШУУРХАЙ: СХД-ийн нутаг дэвсгэр Эмээлт орчимд хот хоорондын 45 хүний суудалтай автобус осолджээ. Түргэн тусламж болон цагдаагийн байгууллага газар дээр нь ажиллаж байна.

Тус автобусанд хэдэн зорчигч байсан, хаашаа явж байсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар тодруулахаар Тээврийн цагдаагийн газартай холбогдоход "Ослын газарт бүрэлдэхүүн ажиллахаар явсан. Өөр тодорхой мэдээлэл алга. Эргэн мэдээлэл өгнө" гэлээ.