Өдөртөө +23...+25 градус дулаан байнa
2023/06/19
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +14...+19 градус, Эхийн голын Баянбүрд орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.