Мах машинддаг цахилгаан машинд хүүхэд гараа хавчуулсан байсныг гаргаж авчээ.

          Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 18:22 цагт хүлээн авчээ.Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход есөн настай Ү  махны цахилгаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргасан байна.