Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд цогцос байна гэсэн дуудлагыг 06 дугаар сарын 26-ны өдөр иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Туул голоос 17 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж,  дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.

Мөн түүнтэй хамт явж байсан 20 настай, эрэгтэй таталт өгч, ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.