Орхон аймгийн Баян-Өндөр суманд 31 настай эмэгтэй барилгын 10 дугаар давхрын цонхноос үсрэхийг завджээ. Энэ тухай дуудлага өнөөдөр өглөөний 05:35 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид тухайн иргэнтэй ярилцаж, 05.55 цагт буулган, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.