Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана гэдгийг Замын-Үүд Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Тодруулбал Монгол Улсын Боомтын сайд Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нарын хэлэлцээрийн үр дүнд Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулахаар тохирчээ.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.