Бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлтүүдийг хийжээ
2023/06/30
Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулахаар болжээ. Мөн хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орно.
-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
-Нэг бөх таван минутад багтаан ам авна.
-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.
Монгол хүн · 2023/07/02
80аад оны үед идэвх гэдгийг гаргаж ирээд бүтэлтэй юм болоогүй. Мөнгөн арслан нөгөө бөхийнхөө хөлийг өшиглөж идэвх авч байсныг тодхон санаж байна. Тийм учраас миний хувьд энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа
Зочин · 2023/06/30
ЗӨВ ЗӨВ АЛЬ БОЛОХ ШУДРАГА ШУУРХАЙ СОНИРХОЛТОЙ БАЙЛГАХ БОДЛОГОО БАРЬСАН НЬ БҮХ ТАЛААРАА ХЭРЭГТЭЙ ДЭЭ