Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьд барианы зурхайд орж ирлээ. 

Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ. 

Уяач Э.Улаанхүү, Төрийн наадамдаа анх удаа морь мордуулж, түрүү магнай боллоо. Сайхан байна. Миний хар үрээ Дундговь аймгийн Луус сумын унаган адуу.



-Өмнө ямар уралдаанд уяж уралдуулж байв? 
-Улсын наадамд анх удаа тоосоо өргөж байгаа шинэ үрээ. Өмнө нь Хатан Туулын хурд, Өмнөговийн зүүн бүсийн наадамд түрүүлээд ирсэн. Булганд суманд сунгаагаа хийж байгаад  ирсэн. 

Миний багш Чулуунбадраалтын Гансүх гэж миний ах байсан. Арваадхан настайдаа ахыгаа дагаж морь унаж ирсэн. Төрийн наадамдаа түрүүлээд үнэхээр баярлаж байна гэлээ.