Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан улс боллоо
2023/07/14
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд болж буй.
Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна.
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу Саарал жагсаалтаас 2020 оны аравдугаар сард гарсан бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээдэг.
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2023 оны долдугаар сарын 13-ны өдөр ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж баталлаа. ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна.
Ийнхүү “Зөвлөмж 8”-ын үнэлгээг ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас тав дахь орон боллоо.
Тус хуралдаанаар Монгол Улсын энэхүү амжилтыг онцолж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажилд томоохон ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглэлээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг шаарддаг.
Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм.
Зочин · 2023/07/16
DYYDLAGN MASSAJ80955877
долгор · 2023/07/15
авилгалд улс орон ард иргэд нь идэгдэж дуусан туйлын ядуу ардчлал устаж үгүй болсон сэтгүүл зүйг нухчин дарсан улс үүрэг даалгавар биелүүлсэн гэж юу байх вэ дээ!!!!??? мөнч сайхан шаах юмдаа!!!
Зочин · 2023/07/15
Ингэж ажил удан байж ФаТФ-н жагсаалтаас гаргах ямар хэрэг байна. Дараа жил АН сонгуульд ялбал дор нь улсын мөнгө цусалж ийш тийш нь хулгайгаар шилжүүлсээр байгаад буцаагаад л хар жагсаалтанд нь оруулна даа. Малнуудаа.
Зочин · 2023/07/15
80955877VAWALDN
Зочин · 2023/07/14
SEKSR80955877
Зочин · 2023/07/14
TANILTSN8095T877
Зочин · 2023/07/14
Одоогийн манай засгийн газар хамгийн сайн ажиллаж байгаа шүү, Энэ бэрх цаг үед өөр зөрим нэг нөхөд засаг барьж байсан бол яах байсан бол гэхээс айдгаа нуулгүй хэлъе
Зочин · 2023/07/14
80955877