НПГ-аас Т.Бадамжунайг хахууль өгөх, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Шүүхэд шилжүүлээгүй
2023/07/17
"ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ" гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас тодруулахад "Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээгүй.
Түүнд холбогдох хэргийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын Газар(НПГ)-т ирүүлсэн. Одоогоор НПГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа" хэмээн мэдээлэв.
Энэ оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь авч ирэн Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорьсон билээ.
Т.Бадамжунайг энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс одоог хүртэл үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Хамгийн сүүлд Прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-ний өдөр гаргасан юм.
Шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дахин нэг сараар сунгахаар шийдвэрлэж байв.
Зочин · 2023/07/18
80955877
Т.БАДАМЖУНАЙ · 2023/07/17
ОЮУНЭРДЭНЭ , НЯМБААТАР НАРЫН НУСАН ЖУРУУД ХЭН ЮМ ! ХЭДИЙН ТОО ЮМ ! ТҮРИЙНИЙ БӨӨСНҮҮД НАМАЙГ ЯАХ ЮМ ! ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ! УДАХГҮЙ ГӨЛӨГ БОЛГОНО !