БНСУ-д орсон хүчтэй бороо орсны улмаас одоогийн байдлаар 49 хүн амиа алдаад байна. 

Тус улсад манай улсын олон иргэн ажиллаж, амьдардаг. "Одоогийн байдлаар үерт өртөж сураггүй болсон, нас барсан монгол иргэн байхгүй" гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн бөгөөд улсын хэмжээнд 10,570 хүн орон гэрээ нүүлгэн шилжүүлээд байгаа аж.