Баяр наадмын өдрүүдэд гарсан нийт осол гэмтлийн талаарх мэдээллийг ГССҮТ-өөс өнөөдөр өглөө.  

Наадмын өдрүүдэд мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 150 байгаагаас 66 нь хүүхэд байна. Үүний дотор 21 хүүхэд уралдааны мориноос унасан гэдгийг тус төвөөс мэдээлэв. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт:

2023 оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа хурдан мориноос унаж бэртсэн 28 байгаа бол, үлдсэн 588 нь уналгын мориноос унаж бэртжээ.

Өнгөрсөн онд мориноос унаж бэртсэн нийт 1,598 хүн тусламж үйлчилгээ авснаас 691 нь 2-17 насны хүүхэд байна. Тухайлбал хурдан мориноос унаж бэртсэн 76 хүн, уналгын мориноос 1,522 хүн унаж бэртсэн аж.