Баяр наадмын дараа үүссэн хогийг түүж, цэвэрлэх ажлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт энэ сарын 15-наас эхлүүлжээ. 

Ингэхдээ Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа хүртэл, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэсэн байна. Тухайн газруудаас одоогийн байдлаар 17.5 тонн хогийг цэвэрлэж, Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаясан талаар Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газраас мэдээлэв. 

 

Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг байгальд хог хаяхгүй байхыг тус газраас уриаллаа. 

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn