Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 18-ны 22:40 цагт 20 минут орчим түр зуурын усархаг бороо оржээ. 

Борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрх усанд автсан тухай дуудлагыг тус өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсныг усыг соруулан ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.