Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суман дахь Дашпунцогпил хийдэд хулгайч орж, бурхан шүтээнийг нь хулгайлсан тухай дуудлага энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Үүний дагуу цагдаагийнхан шалгахад хулгайч хийдийн цонхоор нэвтэрч олон тооны бурхныг нь хулгайлсан байжээ. Дашпунцогпил хийдийн шүтээнүүдийн нэг, эртний дэлгэмэл зурмал Махгал, Лхам, сүүлийн үед гуулиар урлуулсан Мял, Дөртдагва, Бурхан багш зэрэг найман бурхан, эртний Зосборын Жадамба судар хоёр боть, сангийн бойпор, дун зэрэг шашны эд хэрэглэл алдагджээ.