Монгол улс даяар баяр наадмын амралт үргэлжилж, иргэд хөдөө орон нутгуудаар аялж, зугаалж байна.

Яг энэ өдрүүдэд буюу 2023 оны 7-р сарын 18-19-нд Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажилласан ажээ.