Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж 3 давхар дээлтэй явж байгаа бөгөөд одоогоор тэр Монгол улсын хамгийн олон албан тушаалтай хүн болоод байна.

 

АН-ынхан давхар дээлтэй байх нь буруу гэх мөртөө үнэн хэрэгтээ бүгдээрээ давхар дээлэндээ дуртай яваад л байна. Монгол улсын Үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуйн яамны сайд бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга бөгөөд Улсын их хурлын гишүүн Ш.Түвдэндорж ашгүй нэг дээлээ тайлах болоод дан дээлтэй гишүүдийн дунд дажин болж өрнөж байна.

Д.Ганбатыг одоог хүртэл хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Ийм УИХ-ын гишүүн байдаг гэдгийг Баянхонгорын сонгогчид, цөөн хэдэн улс төр сонирхдог хэдэн сэтгүүлч л мэдэх байх. Хааяа хааяа гэв гэнэ сонин сонин зүйлсийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр яаж бодож олдог байнаа гэмээр цочмоор хачин зүйлс ярьдаг. Жишээ нь Индонез, Бразил улсуудад элчин болоод явж байгаа Ш.Батцэцэг, О.Сосормаа нарыг “Та нарын эхний явдал бол ариун байх, нөхөртөө үнэнч байх”гэх зэрэг татаж унамаар юмнууд ярьж эхэлсэн. Тэрээр идэр залуу насаа барилгын цэрэгт үдсэн бөгөөд энэ чиглэлээрээ сурч офицер болсон байна. Үүний дараа Техник Импортын захирлаар насаараа шахуу ажилласан. Түүнд төрийн ажлын болон хуулийн талын ямар нэгэн сурсан хичээл ном огт үгүйг намтраас нь харж болж байна.

Монгол улсын хууль тогтоох эрх барих дээд байгууллагын хамаг хуулийг мэдээд суух юм бол Монголын хуульчийн сэтгэл санаа яаж тайван байхыг таахын аргагүй юм.

Ж.Батзанданг мэдэхгүй хэн ч байхгүй гэхэд  болно. 2012 оны сонгуулиар улсын хэмжээний рекорд тогтоон Баянзүрх дүүргээс тасархай хол ялж гарсан байдаг.

Хаа ч хэнээс ч айхгүй шударгаар дуу хоолойгоо илэрхийлчихдэг эр. Түүний намтар хуультай салшгүй холбоотой бөгөөд эрч хүчээр дүүрэн.

Х.Тэмүүжин мэтийн хуулийг гууль болгож байгаа сайд нарын толгой дээр даруулга болж хууль гэж юу болохыг хатуу анхааруулж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Д.Ганбат Ж.Батзандангийн хаа ч хүрэхгүй

 

Д.Ганбат Ж.Батзандангийн хаа ч хүрэхгүй