"Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд өнөөдөр 10:00 цагт эхэлж 16 цаг 30 минутад давж шүүхийн дүгнэлтийг танилцууллаа. 

Ингэснээр Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин мөрдөн байцаалтанд буцаасан байна. Түүнчлэн тус хэрэгт холбогдон саатуулагдаж байсан хоёр шүүгдэгчийн цагдан хориог цуцалж хувийн батлан даалтаар гадуур байцаах шийдвэр гаргажээ.