62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан.

Үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.