Увс аймгийн Тариалан суманд аянга буусны улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Онцгой байдлын байгууллага энэ талаар "Тус сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км/-т 08.05-ны өдрийн 22:00 цагийн орчим бага зэргийн бороо орсоны улмаас 3 хүүхэд аянганд цохиулсан тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 23:58 цагт хүлээн авсан. сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очиход гэрийнхээ гадаа байсан Э 14 настай, эрэгтэй/ түлэгдсэн байдалтай ухаантай, Э12 настай, эмэгтэй/, М /11 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан. Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн" гэж мэдээлэв.