БХ-ын сайд Г.САЙХАНБАЯР : Их үерийн голомтод 400 гаруй цэргийн алба хаагч, хүнд оврын техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна
2023/08/07
Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт болсон их үерийн голомтод Монгол Улсын Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч, хүнд оврын техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Томилгоот бие бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эд хөрөнгийг хамгаалах, үүссэн лаг шавар, хогийг ангилж зөөвөрлөх, хаагдсан зам талбайг чөлөөлөх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж байна. Үерийн голомтод ажиллаж буй эдгээр алба хаагчид маань нөхцөл байдлыг хэвийн горимд ортол үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр миний бие үүссэн нөхцөл байдалд газар дээр ажиллахад үерт өртсөн айл өрхүүдийн байдал маш хүнд байна.
Иймд алба хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн лаг шавар, хогийг цэвэрлээд зогсохгүй, ам бүл цөөн айл өрхүүдийн хашаанд хурсан хогийг ангилах зөөвөрлөх, эд хөрөнгийг нь хамгаалах ажилд туслах чиглэлийг өглөө. Бид өнгөрсөн долоодугаар сарын 5-10-ны өдрүүдэд нийслэл хотод нүүрлэсэн их хэмжээний үерийн ажилд 3200 гаруй алба хаагчдаа дайчилж, ажиллуулсан та бүхэн мэдэж байгаа.
Үер усны аюул бол нэг удаа болоод өнгөрөх асуудал огт биш ЦУОШГ-аас өгч буй мэдээллээр дуу цахилгаантай аадар бороо 8, 9 дүгээр сард үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг байнгын бэлэн байдалд байх чиглэлийг өгч байгаа.
зочин · 2023/08/07
Буруу бодлого төлөвлөлтөөс болж олон иргэн хохирч бноо дарга нар өөрсдөө шавартай хутгалдахгүйшд жирийн иргэн л тэнд шавар зөөнө
Зочин · 2023/08/07
olon niiteere gar niileed ajilhad 7honogt zohthuulj boloh asuudal neeh surtei ene uert turch buruugui delhii unthug buland haa saiguil uer baigaliin gamchig bolj bna bidnii heneggui zan hun burii tom aldaa bolj bna daa thuuhun ardtumen gar niileed ajilhad hurdan tohjuulj boloh baih bilend hund ued ev negdel heregtei tur buruusgah hen negniig harluulah hereggui baih dor burnee uhaantai handaasai