Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Тэнгэрлэг монгол” ТББ, иргэн Г.Ганхуяг нарын оруулаад буй асуудлаар газар ашиглалттай холбоотой мэдээллийг хүргүүлж байна.

1. Богдхан уулын Залаалтын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2020.07.02-ны А/523 дугаар тушаалаар “Цэлмэг тэнгэр трейд” ХХК-нд газар ашиглах эрх олгосон. Мөн сайдын 2022.09.06-ны өдрийн А/369 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тухайн аж ахуйн нэгж шүүхийн маргаан үүсгээд байна.

https://www.facebook.com/.../pcb.../1658604907998984

2. Богдхан уулын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2020.05.18-ны А/357 дугаар тушаалаар “Би Ти Би Эл Абсолют” ХХК-д газар ашиглах эрх олгосон. Мөн сайдын 2023.04.27-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалтгалт явуулж “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг хүргэсэн.

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1245090519510550

3. Богдхан уулын Бумбатын амны хязгаарлалтын бүсэд БОАЖ сайдын 2021.01.29-ний А/32 дугаар тушаалаар “Эбосорт сийдэм” ХХК-д газар ашиглах эрх олгосон.

Тус байгууллага нь хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар ухаж, газрын төлөв байдал алдагдуулсан тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд байна.