Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг наймдугаар сарын 8-нд ЗӨСҮТ-өөс мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр Нарны хороололд тарваган тахлын нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. 

Өвчний дуудлага, мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар очиж, тарваган тахлын шинж тэмдэг мөн болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, шинжилгээ авч байгааг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Тухайн иргэнийг эхний ээлжид тусгаарласан бөгөөд “Тарваганы нэг эрхтнийг түүхийгээр нь идсэн” гэдгээ хэлсэн аж. 

ЗӨВЛӨМЖ:

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.