БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтыг хойшлуулав
2023/08/14
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ.
Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо өнгөрсөн зургадугаар сард гараад буй.
Шалгалтад нийт 913 хүн тэнцсэн бөгөөд хуваарийн дагуу тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний дараагаар ажил хайгчийн бүртгэл хийлгэж байгааг ХХҮЕГ-аас мэдээлсэн билээ.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр ээлжид аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлт гаргасан 525 иргэн, үйлчилгээний салбарт 388 хүн тэнцсэн байна. Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдэд хуваарийг мэдээллийг хоёр долоо хоногийн дараа хүргэх бөгөөд тус шалгалт тодорхойгүй хугацаанд хойшилж байгааг өнөөдөр /2023.08.14/ мэдэгдлээ