“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өчигдөр хүртлээ.

Манай багийн залуус аваргын төлөө БНХАУ-ын багийг 18:15 харьцаагаар буулгаж авав.

Тоглолтод манай баг 0:6 гэж хожигдож эхэлсэн ч төгсгөлийг чамбай хийж, ялалт байгуулсан юм.

Хоёр баг өмнөх өдөр нь учраа тааран тоглоход манайхан 21:17-гоор хожиж байв.

Өнгөрсөн хавар 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ Азийн аварга болсон бол энэ удаа дүү нар нь нутагтаа зохиогдсон Зүүн Азийн наадамд аваргаллаа.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Комиссын Хороо