Өдөртөө +14...+16 градус дулаан байна
2023/08/21
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.