АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байгаа. "Зууны мэдээ" сонин яамдын дэргэдэх хөгжлийн төвийн дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэж байна.

Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд 200 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг

Тэрбээр жилийн  254  сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 17 сая төгрөг гэж мэдүүлжээ. 359 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Хурдан удмын 25 адуутай. Түүнийгээ  200 сая төгрөгөөр үнэлжээ.  Тээврийн хэрэгсэл, газар байхгүй. 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 88 сая төгрөгийн хадгаламжтай бол 26 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ. Мөн 110 сая төгрөгийн авлагатай, 359 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. “Карьер Эйд” ХХК-д хувь эзэмшдэг байна.

Хууль  зүйн туслалцааны төвийн захирал В.Оюумаа 260 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Түүний жилийн орлого нь 40 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 57 сая төгрөг байна. Харин 192 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  Тээврийн хэрэгсэлгүй. 25 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 40 сая төгрөгийн газартай, 260 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 16 сая төгрөгийн хадгаламжтай байна. Мөн  хоёр сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлжээ.

ХХААХҮ-ийн судалгааны хөгжлийн төвийн захирал Б.Батхүүгийн жилийн орлого 29 сая төгрөг

Б.Батхүүгийн жилийн  орлого 29 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 25 сая төгрөг байна. 125 сая төгрөгийн үнэлгээтэй нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Мал аж ахуй, тээврийн хэрэгсэлгүй. 28 сая төгрөгийн газартай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 900 мянган төгрөгийн хадгаламжтай, 65 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин