Допингийн хариуны талаар Бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадамд дөрөв түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээжээ.

Үүнээс нэг бөх допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн байна. Бөхийн нэрийг зарлах болоогүй, түүнд өөрт нь мэдэгдэнэ. Өөрөө Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм. Хэрэв бөх өөрөө Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй, А сорьцын хариуг хүлээн зөвшөөрч байна гэвэл олон нийтэд нэрийг зарлаж болно" гэв.