БНСУ-ын жүжигчид монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ
2023/08/24
“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Солонгосын долоо хоногийг тохиолдуулан БНСУ-ын жүжигчдийн төлөөлөл видео мэндчилгээг илгээжээ. Тухайлбал
К-поп хамтлаг ZE:A-гийн гишүүд бөгөөд кино жүжигчин Ким Дун Жүн "Сайн байцгаана уу. Солонгосын соёлын өдрүүд 2023 арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаад баяр хүргэе. Сүхбаатар талбайд сонирхолтой арга хэмжээ болох гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Арваннэгдүгээр сараас гарч эхлэх "Курё Киданы дайн" кинонд миний бие оролцож байгаа тул та бүхнийг хамтдаа үзнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
БНСУ-ын алдарт жүжигчин Чой Сo Жун "Солонгосын соёлын өдрүүд 2023 арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд К-поп, солонгос хоол, таэквондо зэрэг олон төрлийн Солонгос соёлтой танилцах боломжтой учраас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Монголчууд миний тоглосон "Анхны хайр", "Дэжуён", "Хэшин" гэх кинонуудыг Монголчууд сайн мэддэг гэж сонссон" гэв.
Маргаашаас эхлэх тус арга хэмжээнд тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулах юм.
- Монгол, Солонгос дуучдын хамтарсан үзүүлбэр
- Солонгос дуунд дуртай үзэгчидтэйгээ хамт оролцох “OPEN MIC”, Солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдана.
Мөн Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулагдахаар байна.