Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад нэг хоног үлджээ. 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас цахимаар эхлээд байсан юм. 

Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул e-mongolia систем рүүгээ орж бүртгэлээ баталгаажуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санууллаа. 

Одоогийн байдлаар нийт бүртгэл хамрагдах боломжтой 64,257 хүүхдээс 27,114 хүүхэд бүртгэлээ баталгаажуулсан байгаа аж. 

Нэгдүгээр ангид орох хүүхдийг бүртгүүлэх зааврыг энд дарж харна уу. 

Бүртгэл баталгаажуулахад: 

  • ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН гэсэн төлөвүүд байвал тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаарай.
  • ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОДОРХОЙГҮЙ гэсэн төлөв байвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас сургууль тодорхойгүй байгаа тул шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин орж шалгаарай.
  • ХЯНАГДАЖ БАЙГАА гэсэн төлөвтэй бол таны хүүхдийн мэдээллийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.