Nas Daily-гийн Монголд хийсэн богино бичлэгүүдийн Facebook, Instagram, Youtube дээрх нийт үзэлт 35 сая байна
2023/08/25
Контент бүтээгч Nas Daily манай улсад энэ сард ирэхдээ богино хэмжээний зургаан бичлэг хийж, өөрийн сувгуудаар түгээсэн.
Соёлын яамны урилгаар Монголыг олон улсад сурталчлах зорилготой ирсэн түүний контентууд хэр олон хүнд хүрсэн талаар мэдээллийг онцолъё.
Nas daily өөрийн багийн хамтаар Улаанбаатарт наймдугаар сарын 13-нд хүрэлцэн ирж, эхний бичлэгээ 15-нд "The Country of women?!" нэртэйгээр сувгууддаа оруулжээ. Уг бичлэгийн үзэлт Facebook-т 2.1 сая, Youtube-д 1.7 сая, Instagram-д 2 сая байна.
Мөн Монголд хийгдсэн бичлэгүүдээс
- Facebook-т хамгийн их үзэлттэй нь "The Emptiest country of the world" (6.3 сая)
- Youtube-д хамгийн их үзэлттэй нь "They have the strongest memory" (3.1 сая)
- Instagram-д хамгийн их үзэлттэй нь "The Country of women?!" (2.2 сая) байгаа юм.
Олон нийтийн сүлжээнд 40 орчим сая дагагчтай Nas Daily-гийн Монголд хийсэн богино хэмжээний бичлэгүүдийн нийт үзэлт 35 сая болжээ.
Тодруулбал түүний Facebook дэх дагагч нар нь 15.8 сая, Instagram дах дагагч нар нь 7.8 сая, Youtube сувгийн үзэгч нар нь 11.2 сая удаа Монголыг сурталчилсан бичлэгүүдийг нь үзсэн гэсэн үг.
Зочин · 2023/08/26
SEKSR80955877
Зочин · 2023/08/25
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda