Драгон төв дэх хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалыг Номин агуулахын урд талд шилжин байршуулж, үйлчилгээгээ явуулж эхэлсэн.

Гэвч орон нутгийн зорчигч тээврийн төвийн үйл ажиллагааг шилжүүлсэнтэй холбоотойгоор Толгойт, Орбит, Таван шар, Тахилтад амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, иргэдийг бухимдуулаад буй.

Иймд өнөөдөр АТҮТ, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллажээ.

Ингээд ойрын хугацаанд 1км орчмын богино эргэлтээр буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулж, аюулгүй байдлыг хангуулахаар болсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Цаашид Сонгинохайрхан зорчигч тээврийн орчимд үүссэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зураглалыг гаргаж, АТҮТ-д хүргүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг авах юм байна.