Таны хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах дуртай болохын тулд та өөрийнхөө зүгээс сургууль цэцэрлэгтэй холбоотой эерэг холбоог бий болгох чухал.

-Харин аав ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:

-Багш нь зодсон уу?загнасан уу?

-Хүүхэд зодсон уу? дээрэлхсэн үү? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг.

-Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг / бид хүүхэдтэй тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай/.

Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

1. Хамгийн-хамгийн. Өнөөдөр ямар тоглоом хамгийн гоё байсан бэ? /ямар хичээл, ямар багш гэх мэт/.

2. Сэтгэл хөдлөл.

Хэзээ хамгийн их баярласан бэ? /гунигласан, гайхсан, уурласан,айсан, догдолсон… /

 Яагаад?

Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Оновчтой байсан уу?

Юу хийж болох вэ? /та өөр аргуудаас зааж өгөөрэй/

3.Бусдад талархах, туслах.

Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?

 Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?

4. Шинэ зүйл сурах /хичээлээс өөр зүйл байж болно/.

Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай

 Өнөөдөр найзаасаа шинэ зүйлд суралцсан уу? /үсрэх, бүжиглэх, уучлалт гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх/

5. Хооллолт.

Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу? чи хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлээд би таах гэж оролдъё. Бүтээгдэхүүнүүдийн ач холбогдлыг асуух, ямар үед ашиглах тохиромжтой гээд зөв хооллох дадал хэвшилд сургах.

6,Бэрхшээлийг даван туулах.

Өнөөдөр юу хэцүү байсан бэ? /Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болж

байгаа болохоор чамаар бахархаж байна/

 Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?

7,Бусадтай харилцахыг дэмжих.

Өнөөдөр хэнтэй хамт тоглосон бэ? /хичээлээ хийсэн, ярилцсан.../

Та юун дээр илүү төвлөрнө. Тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ.

Сэтгэл зүйч Г. Хулан