Жүжигчин Г.Отгонцэцэгийн шинэ дүрийн халуухан лүүк
2023/09/02
Жүжигчин Г.Отгонцэцэгийг фэнүүд нь чансаа өндөртэй хэмээн үнэлдэг. АНУ-д суралцаад ирсэн цагаасаа хойш жүжгийн гол дүрийг хэдэнтээ бүтээж үзэгч фэнүүдийнхээ сэтгэлийг дэвтээх болсон. Өчигдөр түүний тоглосон жүжиг нээлтээ хийв. Бас л час хийтэл дүрээ бүтээжээ.
АНУ-д кино зохиолч, продюсер чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэн хэсэг хугацаанд сурч байгаад сургуулиа амжилттай төгсөөд ирлээ. Ирээд театртаа эргэн орж, “Сычуаны сайн хүн”, “Нил цагаан”, “Ромео Жульетта”, “Анна Каренина” “Миний аав сүпер баатар” зэрэг бүтээлд ажиллаад явж байна. Мөн ирснээсээ хойш “Төгсгөл” гэх кинонд тоглосон. Одоо харин АНУ-ын алдарт зохиолч Жон Патрикийн зохиол “Опал” жүжгийн шинэ баг бүрэлдэхүүнд ороод, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Эл жүжгийг дахин “Бүгд чамд хайртай” нэртэйгээр цоо шинэ тавилт, өнгө төрхтэйгээр тавих гэж байна. О.Энхтуул эгчтэйгээ өмнө нь 2006 онд “Би хүсэхгүй байна” жүжигт хамтарч тоглож байсан, энэ удаад дахин хамтран тоглож байгаадаа баяртай байна. М.Батболд найруулагчийн хувьд мэдээж найруулагч бүр өөр өөр арга барил, мөн чанар, онцлогтой шүү дээ. Гэсэн ч нэг үеийн уран бүтээлч учир санаа бодлоо солилцож, ойлголцоход амар байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр шинэ дүрийнхээ лүүкийг ийн бүрдүүлсэн нь үзэгчдэд тун чиг таалагдав.