Темпо эксдээ эр хүн шиг сайхныг хүсэв
2023/09/05
Өчигдөр жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хуримаа хийлээ. Түүний хурим олон нийтийн анхааралыг ихэд татсан юм. Учир нь тэрбээр харь залууг заяаны ханиараа сонгосон нь ийн олны овоо хараанд өртсөн. Жүжигчин бүсгүй өмнө нь дуучин Темпотой үерхэж байгаад хоёр тийш болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ.
Дууч залуу, Гоё байна. Бүгд нэг дэлхийн хүмүүс билээ. Гол нь сайн хүн л байвал болоо ш дээ. Сайн ч хүн байх сайхан ч залуу байна аз жаргалыг хүсье, энэ хоёртоо. Ер нь салж сарнисан ч бай, найз нөхдийн ч бай ямар ч харилцаан дээр эр хүн шиг сайн сайхныг хүсээд явчихдаг байгаарай. Шалчигнаж араас нь олон юм ярихгүй байх нь илүү хэмээн цахи хуудастаа бичсэн юм.