Ютүбер Золбоог сошиал хэрэглэгчид андахгүй ээ. Тэр дундаа залуу аав, ээж нар нь түүнийг бичлэгийг үзэж үлгэр дуурайлал авдаг гэнэ лээ. Охиноо өсгөөд Золбоо, Уянга нар тун чиг завгүй байгаа. 

Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Золбоо өдгөө Франц улсад эхнэр, охинтойгоо хамтдаа аж төрж буй. Сүүлийн өдрүүдэд сошиалд хосуудыг хоёр тийш болсон гэх шуум дэгдээд авав. Үүнд хариу өгч ютбер залуу охиныхоо бичлэгийг байршуулжээ. Тэд анхны охиндоо З.Уянгалан хэмээх содон нэрийг хайрласан юм.